ДЭЛХИЙНИЙГЭМ

Талибанчууд TikTok болон PUBG-г хаахаар боллоо

Афганистаны засгийн эрхэнд гарсан “Талибан” радикал хөдөлгөөний байгуулсан Засгийн газраас “TikTok” хуудсыг хаах шийдвэр гаргалаа. Энэ талаар пүрэв гараг /2022.04.21/-т Засгийн газрын Мэдээлэл, Соёлын Яамны хоёрдугаар дэд сайд Инамулла Самангани мэдэгдлээ.

“Засгийн газрын танхимаас Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн Яаманд залуу үеийнхнийг төөрөгдүүлж буй “PUBG” тоглоом болон “TikTok” хуудсыг хаах шийдвэр хүргүүлэв” гэж “Твиттер” /Twitter/ хуудсанд жиргэжээ. Ийм шийдвэр гаргах болсон нь хүүхэд, залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаатай холбон тайлбарлав.

Өнгөрснийг сануулахад, Вашингтон 2021 оны хавар зэвсэгт хүчнээ Афганистанаас гаргах шийдвэрээ гаргасны дараа Талибанчууд тус улсад хяналтаа тогтоохын тулд өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж эхэлсэн. 2021 оны наймдугаар сарын 15-нд талибанчууд ямар ч тулаангүйгээр Кабул хот руу нэвтэрсэн. Үүний улмаас Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноо орхин гарсан. Есдүгээр сарын 6-нд “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хяналтдаа авснаа зарлаж, есдүгээр сарын 7-нд дэлхийн аль ч улс хууль ёсоор хүлээн зөвшөөрөөгүй түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан.

Эх сурвалж: CentralAsiaNews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-22 11:21

Т�##� бууд минь ээ. Монголын төрийг 5 жил жолоодож өгнө үү

2-уул хятадын компани уу ?
2-уул хятадын компани уу ?
2022-04-22 13:22

Тэгээд Хятадаас юм гуйгаарай. Яг өгнө.

2-уул хятадын компани уу ?
2-уул хятадын компани уу ?
2022-04-22 13:23

Өөрсдийг нь эсэргүүцэх хүмүүс гарч ирэхээс хамга�##�ж байна. Нэг л өдөр дарагдана

Холбоотой мэдээ

Back to top button