ДЭЛХИЙНИЙГЭМ

Олаф Шольц: Хийн хатуу хориг Украины дайныг зогсоохгүй, ЕХ-г хямралд оруулна

Германы Канцлер Олаф Шольц “Хийн хатуу хориг тогтоох нь Украин дахь дайныг зогсоохгүй, харин ч Европын Холбоог хямралд оруулна” хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр, Оросын байгалийн хийн хэрэглээнд огцом хориг тавьснаар Орос, Украины цэргийн мөргөлдөөнийг зогсоож чадахгүй. Эсрэгээрээ хориг арга хэмжээ зөвхөн Герман төдийгүй Европ даяар эдийн засгийн ноцтой хямралд оруулна гэсэн юм.

“Нэгдүгээрт, би хийн хориг дайныг зогсооно гэж огт харахгүй байна. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эдийн засгийн энэ их хохирлуудыг тооцоолсон бол тэр хэзээ ч энэ “галзуу дайн”-ыг эхлүүлэхгүй байх байсан. Хоёрдугаарт, та бид хоригоос мөнгө олж байгаа юм шиг ярьж байна. Гэсэн ч, бид эдийн засгийн ноцтой хямрал, дахин хэзээ ч бий болохгүй олон сая ажлын байр, үйлдвэрүүдээ алдахаас зайлсхийхийг хүсэж байна” хэмээн Олаф Шольц “Der Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлэв.

Өмнө нь, Францын Сангийн сайд Брюно Ле Мэйр Оросын байгалийн хийн хориг тогтоох эсэхийг хараахан хэлэлцээгүй гэж мэдэгдсэн. Учир нь, Оросоос нийлүүлэх хийд хориг тавих нь хэд хэдэн улс орны эдийн засгийг бүрмөсөн зогсоох эрсдэлтэй гэдгийг онцолсон.

Мөн Австрийн Ерөнхий сайд Карл Нехаммер хэлэхдээ, Австри, Герман, Унгар улсууд хийн хоригийг дэмжихгүй байгаа гэсэн.

Эх сурвалж: Der Spiegel

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-25 21:37

ГЕРМАНЧУУД ХОЁР НҮҮР ГАРГАХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button