ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Эмбер Херд шүүхэд худал мэдүүлэг өгснийг гоо сайхны компани илчлэв

Жүжигчин Жонни Депп, Эмбер Херд хоёрын шүүх хурал үргэлжилж байна. Эмбер Херд шүүхийн өмнө илтэд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдлоо. Эмбер Хердийн мэдүүлэг үнэнээс хол зөрүүтэй байгааг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Milani Cosmetics” компани илчилсэн талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ онцолжээ.

Сүүлийн шүүх хурлын үеэр Эмбер Херд Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгаж, өдөр бүр шахуу зодуулж нүдүүлсэн Херд хөхөрч улайсан сорви, шархаа дээр дурдсан гоо сайхны компанийн бүтээгдэхүүнээр далдалж байсан гэсэн нь нэлээдгүй шуугиан тариад байна.

Харин Хердийн эл мэдүүлгийн эсрэг “Milani Cosmetics” компани мэдүүлэг өгөхдөө, Хердийн хэрэглэж байсан гэх гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн 2017 онд, өөрөөр хэлбэл Херд, Депп хоёр гэрлэлтээ цуцлуулаад нэг жил өнгөрсний дараа худалдаанд гарсан гэсэн байна.

Эцэстээ, Эмбер Херд энэ мэтээр шүүхийн өмнө үнэн, зөв мэдүүлэг өгөөгүй тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцогддог хуулийн заалттай байдаг аж.

Өмнөх удаагийн шүүх хурлаар Жонни Депп Эмбер Хердийг өөрийг нь хүчирхийлсэн талаар нотлох баримтуудыг танилцуулсан. Жүжигчин Херд Жонни Деппийг түрэмгийлэл рүү өдөөн турхирсан төдийгүй тэр ч байтугай халдлага үйлдсэн гэдгийг нотлохыг хүссэн гэгдэж байгаа юм.

Жонни Депп мөн 2015 онд түүний нүүрэн дээр самардуулсан, шарх сорвитой байгаа хэд хэдэн гэрэл зургуудыг шүүхэд танилцуулсан. Зургуудын жинхэнэ эсэхийг нь түүний хамгаалагч Шон Бетт баталжээ.

Шүүх хурал үргэлжлэх тусам Эмбер Херд гэм буруутай, хүчирхийлэгч гэдэг нь илчлэгдсээр байгаа аж.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button