ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Таргалалт ханиад биш ч “халдварладаг”

Таргалалт гэдэг ханиад ч биш, вирус ч биш учир хүнээс хүнд халдварлах боломжгүй. Гэвч, таргалалт “халдварладаг” ажээ. Таргалалт нь “нийгмийн халдвар” тараадаг гэдгийг хоолзүйч Гинзбург ярьжээ.

Таргалалтын гол шалтгаан нь дасгал хөдөлгөөн бага, хоол тэжээлийн соёл дутагдсанаас үүдэлтэй. Үүнээс гадна, таргалж жин нэмэхэд нийгэм, хүрээлэн буй орчин ихээр нөлөөлдөг аж.

Үүнийг энгийнээр тайлбарлавал таны эргэн тойронд жингийн илүүдэлтэй хүн их байх тусам таны таргалах хүчин зүйл болдог гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Энэ нь хүний бусдыг дууриах, аливаад хурдан дасан зохицох дадал чанартай уялддаг юм байна. Бусдын сайн, муу бүх л зан чанарыг даган дууриадаг.

Насанд хүрсэн хүний ​​хувьд хувийн зохион байгуулалт муутай байх тусам хүрээлэн буй орчноо дуурайх хандлагатай байдаг гэж мэргэжилтэн онцлов.

Ихэнхдээ ийм “дууриамал зан авир”-ыг ажил дээрх орчноосоо авдаг гэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хамт олон чинь хэдийчинээ олон хүнтэй байх тусам төдийчинээ таргалах явц хурдан явагддаг гэж хоолзүйч сануулав. Учир нь, хамт олонтойгоо цагийг өнгөрөөж, хамт хооллохоос татгалзаж чаддаггүй гэжээ.

Мөн мэргэжилтэн хосуудын таргалалт “хамгийн халдвартай” гэдгийг сануулав. Эхнэр нь жирэмсэн болсон нөхрүүдийн жин ихэсдэгийг олон судалгаа харуулсан байдаг.

Таргалалт нь гоо сайхан харагдуулдаггүйгээс гадна олон төрлийн өвчин үүсгэдгийг ДЭМБ-ын тайланд дурдсан нь бий.  Илүүдэл жин нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим тохиолдолд хорт хавдар үүсгэдэг гэдгийг байнга сануулдаг.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button