ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Шүүх: Дональд Трамп өдөрт арван мянган ам.доллар төлөх ёстой

Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летиция Жеймс мягмар гараг /2022.04.25/-т АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгасан гэж Нью-Йорк хотын шүүх мэдэгдлээ.

Нэмж дурдахад, шүүхээс Дональд Трампын “Trump Organization” компанийн үйлдсэн гэх гэмт хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд шүүхээс нэхэмжилсэн бичиг баримтуудыг өгөхөөс татгалзсаных нь төлөө өдөрт 10 мянган ам.доллар төлөхийг үүрэг болгосон байна. Эл торгуулийг Дональд Трамп шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл төлөх юм байна.

“Өнөөдөр шударга ёс тогтоогдлоо. Хэн ч хуулиас дээгүүрт байдаггүй учраас Дональд Трамп болон түүний  “Trump Organization” компанийн санхүүгийн хэлцлийн талаарх бидний мөрдөн байцаалт үргэлжлэх болно” хэмээн шүүгч Летиция Жеймс “Твиттер”-тээ жиргэсэн байна.

Дональд Трампын эзэмшиж буй компани нь зээлийн болон даатгалын нөхөн төлбөрийг илүү сайн нөхцөлөөр авах, татварын хэмжээг бууруулах зорилгоор янз бүрийн үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийг буруу удирдсан гэх үндэслэлээр буруутган мөрдөн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: NBCNews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x