ДАТА: Улсын нэгдүгээр төв эмнэлэг 75 саяар бичиг хэргийн хэрэгсэл худалдан авах тендер зарлажээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг бичиг хэргийн хэрэгсэл худалдан авах тендер зарласан байна. Тодруулбал, 75 сая 761 мянга 800 төгрөгөөр “бичиг хэргийн хэрэгсэл худалдан авах” гэсэн нэрээр тендерийн урилгыг гаргасан байгаа юм.
Ингэхдээ эл бичиг хэргийн хэрэгслийн төсвийг "Улсын төсвөөс" гаргана хэмээн цохон дурджээ.
Мөн “Тендерийг 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулна” хэмээн тусгасан байна.
Эргэн сануулбал, эмнэлгүүд 2022 оноос эхлэн төсвөө өөрсдөө бүрдүүлж, захиран зарцуулах эрхтэй болсон. Ингэснээр улсын томоохон эмнэлгүүд төлөөлөн удирдах зөвлөлтэй, компанийн зарчмаар ажиллах ёстой болсон гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
pzda ingej igeheese ichej uheesei zugeer l nuur hiih gazargu bolgo iim humuusiig