Нийгмийн

Хулгайн хэрэгт хохирлын хэмжээнээс үл хамааран Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 2017.07.01-нээс хойш таван жил үйлчилж байгаа хууль. Хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан. 

Эл хуулийн төсөлд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял биш хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлт орлоо. Цаашид өршөөл үзүүлэхгүй зүйл заалтуудыг тусгайлан бичиж өгсөн. Бэлгийн эрх чөлөөний эсрэг, авлигын, хүн төрөлхтний эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг зарим гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Түүнчлэн 300 мянгаас доош хохиролтой хулгайг Зөрчлийн хэрэг гэж үздэг байсан бол энэ өөрчлөлтөөр хулгай л бол хулгай гэж үзэж, хохирлын хэмжээг хамаарахгүйгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхар заалт орууллаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2022-04-27 15:01

turuus hulgai hiij baigaa alban tushaaltanguudad 10 s deesh jil ugch baij uls hugjin duu.

Zochin
Zochin
2022-04-27 15:06

Zuv

Холбоотой мэдээ

Back to top button