СПОРТ
Аймгийн заан Э.Мөнхжаргал УАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ

Эрэгтэйчүүдийн +100 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Мөнхжаргал түрүүллээ.
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” компани, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн заан тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Алдар” спорт хорооны бөх С.Бат-Оршихыг яллаа. Ингэснээр УАШТ-д гурав дахь удаагаа түрүүлэв.

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн шавь тэрбээр 26 настай.
Э.Мөнхжаргал өнөө жил Цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтойдоо түрүүлсэн анхны бөх болоход нь хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.