СПОРТ

Д.Баттогтохын нэрэмжит барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Жем Интернэшнл ХХК-ийн бөх, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Хатант интернэшнл" компани, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм даван түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн арслан Дамдины Тогтохжаргал үзүүрлэв.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Энгүй тал" ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алтан жолоо" групп, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн арслан Х.Оргилболд, Б.Отгонбаатар, У.Батгэрэл, аймгийн начин Л.Энхсаруул нар үлдэв.

4 хүн, зогсож буй хүмүүс, дотор болон "hobi" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Сар шинийн түрүү бөх Э.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 11:35

1-5 давах мөнгө байна уу. Манай Эмээлтийн Янгийн дүү болох уу

Холбоотой мэдээ

Back to top button