Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбайд хорт хавдраар шаналж буй хүүгийн аав, ээж хандивын аян өрнүүлнэ

Дөрөвдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

  • 09.00 цагт “Байгаль орчны сургалт, судалгааны төв”-д БОАЖЯ-ны удирдлагууд тус салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Утас: 85100098
  • 09.30 цагт ШУТИС-ийн Төв номын санд "Нийгмийн инноваци, түншлэл" үндэсний форум болно. Утас: 96068968
  • 10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд "БИОНҮҮРС-2022" эрдэм шинжилгээний хурал болно.
  • 10.00 цагт “Пума” зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн харилцаа” зөвлөгөөн болно.
  • 10.00 цагт “Рокмон бюлдинг”-т “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Утас: 90872222
  • 10.30 цагт Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр шаналж буй зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн  аав ээж хандивын аян өрнүүлнэ. Утас: 88107869
  • 11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.
  • 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд (хаягдал төмөр) бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99116375, 89116570
  • 14.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник, туслалцааны MOH 9701” төслийн хаалтын ёслол болно. Утас: 91965599, 99153766

Төрийн ордонд

  • 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
  • 16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
  • 17.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-04-28 10:48

Henegch hui tsuslaad suuj bgaa erhem 76 bolon zasgiin gazaraas ene ovchtei huuhded tuslah boltugai,

Холбоотой мэдээ

Back to top button