ХБНГУ-ын Дотоод Хэргийн сайд Нэнси Фэзер Украинд өрнөж буй үйл явдлын улмаас Германы ард иргэдийг нэг хүнд 10 хоногийн хоол хүнс, эм тариагаа нөөцлөхийг санууллаа. Онцгой байдлын үед иж бүрэн бүтээгдэхүүн, эм бэлдмэлээр хангадаг Хүн амыг хамгаалах газрын жагсаалтад хандахыг сайд зөвлөсөн байна.
Хэрэв тог цахилгаан тасрах эсвэл өдөр тутмын амьдралын хэв маяг өөрчлөгдвөл ямар ч тохиолдолд яаралтай үед хэрэглэх хоол хүнстэй, эм тариатай байх нь ухаалаг алхам болно хэмээн сайд тайлбарласан байна.
Сайд Нэнси Фэзерийн зөвлөснөөр нөөцлөх шаардлагатай бүтээгдэхүүний багцад нь 20 литр ус, 3.5 кг үр тариа, талх, гоймон, будаа, төмс багтжээ. Мөн багцад хүнсний ногоо, буурцагт ургамал 4 кг, жимс, самар 2,3 кг, сүү, сүүн бүтээгдэхүүн 2,6 литр байна гэж тус бүрээр нь заажээ.
Арав хоногийн нөөцөд нь 1.5 кг мах, загас, өндөг, өндөгний нунтаг, 375 гр өөх тос багтсан байна. Зөгийн бал, шоколад гэх мэт бусад бүтээгдэхүүнийг харин иргэд өөрсдийн хэрэгцээндээ тохируулан сонгож болно гэжээ.
Шаардлагатай эмийн багцын хувьд гэрийн нөхцөлд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэлд юу байх ёстой талаар яамны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Эх сурвалж: Der Spiegel
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос хоргодох байр бэлдэж,герман хүнс нөөцлөөд ямар с�##�хи сэвэлзээд бнаа
Ард иргэд нь дайны нүүр үзсэнээс болдог уу эсвэл уламжл�##� уу мэдэхгүй бүгд нөөцтэй байдаг газар. Ямар ч айлд орсон харанхуй өрөөнд нь нөөц байдаг. Ус ундаагаа угаасаа нөөцөлдөг. Мөн 2012 оноос эхлээд бас хүнс ус нөөцлөхийг төрөөс заавар болгож мэдээлэл жагса�##�т гаргаж байсан. Тэр үед ямар ч сүйрэл таагүй үйл явд�##� болоогүй байсан. Гэхдээ тэгж заавар гаргах нэг ш�##�тгаан улс төрчдөд нь байсан байх. Тиймээс энэ бүгд тэдэнд шинэ юм биш. Нөөцгүй айлууд нь хотын төвийн орон сууцныхан л байх.