СПОРТ

М.Бадарч: Надаас допинг илрээгүй

Допингийн эсрэг үндэсний төв гуравдугаар сарын 17, 19-нд шөвгөрсөн 14 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Улмаар тэдгээр 14 бөхийн хоёроос нь допинг илэрсэн талаар өнөөдөр албан ёсоор зарласан билээ.

Албан бус эх сурвалжаас тодруулахад, Архангайн хоёр бөх болох улсын гарьд М.Бадарч, аймгийн арслан Д.Ням-Очир нараас допинг илэрсэн гэсэн. Цахим орчинд ч мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат дээрх хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд улсын гарьд М.Бадарчаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хоёр бөхөөс допинг илэрч, буруугаа хүлээн, уучлалт гуйсан гэж МҮБХ-ноос мэдээллээ. Дээрх хоёр бөхийн нэг нь таныг гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Харин тийм мэдээлэл цахим орчинд гарсан байна лээ. Харсан, харсан. Надаас допинг илрээгүй. Худлаа мэдээлэл. Би допингийн шинжилгээ үргэлж өгдөг. Явцын шинжилгээ өгөхөөс татгалзаж байгаагүй. Тухай бүрд хариу нь сөрөг гарсаар ирсэн.

Допингийн шинжилгээний хариу гарах болгонд надаас илэрсэн гэх ташаа мэдээлэл цацагддаг. Энэ удаа ч бас тэгж байна. Ийм худал, ташаа мэдээлэл хэн цацаад байдаг юм бол. Гайхаж байна.

-Допингийн эсрэг үндэсний төвөөс танд шинжилгээнийх нь хариуг танилцуулсан уу?

-Танилцуулаагүй. Одоогоор надад утсаар мэдэгдээгүй байна. Допинг илэрсэн хоёр бөх буруугаа хүлээн, уучлалт гуйсан гэж МҮБХ-ноос мэдээлсэн байна лээ. Аймгийн цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн сураг дуулдсан. Нэр нь удахгүй тодорхой болох байх.

-Танай аймгийн бөх, аймгийн арслан Д.Ням-Очироос допинг илэрсэн гэх мэдээлэл байна. Үнэн үү. Та түүнтэй холбоо барьсан уу?

-Энэ талаар би мэдэхгүй. Аяндаа хэн, хэнээс допинг илэрсэн нь удахгүй тодорхой болох байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-03 13:27

Бадарч бол допинг хэрэглэх шаардлагагүй хүүхэд харагдаад байдаг ю м . Анх золгүй бөх байхдаа ч , одоо ч ийм л бөх харагддаг - одоогийн бөхчүүдээс \ Содномдоржоос хойших гэх үү дээ \ монгол бөхийн �##�ь ч т�##�ын шинжийг илүү хадг�##�асан бөх шиг харагддаг юм . Магадгүй , байг�##�аас өгөгдмөл " допингтой " хүүхэд байж болох ...

Зочинүнэ
Зочинүнэ
2022-05-03 16:42

ХЭНЭЭС Ч ЮУ Ч ИЛРҮҮЛЖ ШЭЭСИЙГ АЛТ БОЛГОЖ МЭДНЭ ШҮҮ МАНАЙ СЭРГЭЭШИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА. МУУ ЮМАНДАА ГАРШСАН УВС УГШИЛТАЙ АЖИЛЧИДТАЙ,ТҮГЖИЛ СОДНОМДОРЖ ГЭЖ БУУНЫ НОХОЙТОЙ.

Bidon
Bidon
2022-05-03 19:35

Hulduu tsaraitai lalruud ve ahhaa

Холбоотой мэдээ

Back to top button