НийгмийнСПОРТ

NBA: Талбайн эзэн багууд ялалт байгуулж, цувралыг нээлээ

NBA-ийн плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр хоёрдугаар шатад шалгарсан дөрвөн багийн хоёр тоглолт болсон ба Миами Филлиг талбай дээрээ хүлээн авч 106:92 харьцаагаар хожсон бол Финикс талбайдаа Далласыг хүлээн авч тоглон 121:114 харьцаагаар хожжээ.

МИАМИ ХИТ-ФИЛАДЕЛПИА 76

Хит цувралын эхний тоглолтод багаараа жигд сайн тоглолт үзүүлсэн ба Тайлэр Хэрро 25, Бам Адебайо 24 оноог тус тус авч багаа хожилд хөтөлжээ. Харин Эмбийдийн эзгүйд Дэ Андрэ Жордан түүнийг орлон гарсан боловч ердөө 4 оноо авсан байна. Тобайс Харрис 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэймс Харден 16 оноо авчээ.

ФИНИКС САНС-ДАЛЛАС МАВЕРИКС

Өнөөдрийн тоглолтод багийн их гурвал үүргээ тун сайн гүйцэтгэн тоглож багтаа эхний хожлыг авч ирэв. Тухайлбал төвийн тоглогч Дэ Андрэ Эйтон 25 оноо авсан бол Дэвин Бүүкэр 23, Крис Пол 19 оноо авчээ. Харин Далласын супер од Лука Дончич 45 оноо 12 самбар авч гайхалтай тоглолт үзүүлсэн ч тоглолтод хожигдол хүлээлээ.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button