ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Ким Кардашьян “Met Gala” ёслолд Мерилин Монрогийн даашинзыг өмсөхийн тулд 10 кг туржээ

Тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотноо уламжлал ёсоор “Met Gala” хувцас загварын шоу-үдэшлэг сонирхолтой болэ өнгөрлөө. Үдшийн хамгийн халуухан зочин нь Ким Кардашьян байлаа. Учир юу вэ гэхээр, Ким Кардашьян энэ жилийн ёслолд шинэхэн найз залуу Пит Дэвидсонтойгоо хамт улаан хивсэн дээр алхсанаас гадна домогт Мерилин Монрогийн дүрээр гарч ирсэн юм.

Тэрбээр Мерилин Монрогийн шигтгээтэй даашинзаар гангарчээ. Эл даашинз бол 1963 онд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдрөөр Мерилин Монрогийн өмссөн биеийн галбир тодотгосон хагас нүцгэн шигтгээн даашинз юм.

Сонирхуулахад, энэ жилийн “Met Gala”-гийн ёслолд улаан хивсэн дээл алхахын тулд Ким Кардашьян тун богино хугацаанд бараг арван кг-ээр жингээ хассан байна. Жин нь нэмэгдсэн байсан учир Монрогийн даашинзаа улам төгс харагдуулахын тулд тэрбээр ийнхүү тэвчээр заан, жин хасаж чадсан аж.

Өмнө нь болсон янз бүрийн ёслол, арга хэмжээнүүдэд Ким Кардашьян хувцасныхаа гадуур байнга үслэг нөмрөгөөр өмсөж байсан. Энэ нь түүний таргалалттай холбоотой.

Мерилин Монрогийн тэрхүү даашинзны анхны үнэ нь 1,440 ам.доллар байсан ч 1999 оны дуудлага худалдаагаар нэг сая гаруй ам.доллароор арилжиж байсан түүхтэй. Үүний дараа даашинзыг 2016 онд дахин дуудлага худалдаагаар оруулж, 4.8 сая ам.доллароор арилжсан. Тухайн үедээ энэ нь дуудлага худалдаагаар арилжсан хамгийн өндөр үнэ бүхий хувцасны амжилтыг эвдсэн.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button