ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

В.Зеленский: Украиныг сэргээн босгоход 600 тэрбум ам.доллар шаардлагатай

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсыг сэргээн босгоход хамгийн багадаа 600 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр Украины дэд бүтцийн байгууламж, суурьшлын бүс, аж ахуйн нэгжүүдийг сэргээх зэрэгт зарцуулах мөнгөний тухай ярьсан байна.

Үүнээс өмнө, дөрөвдүгээр сарын дундуур тус улсыг сэргээн засварлахад 550 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолж байсан.

“Өмнө нь би 600 тэрбум ам.долларын алдагдалд орсон талаар ярьж байсан. Бид дайны хөлд үрэгдэж, устгагдсан бүх зүйлсийг нөхөж чадна, та бүхэн үүнийг нөхөн сэргээхэд тусалж чадна. Энэ боломжийг компаниуддаа ашигла. Киевт оффис бариад, Украинд компаниа байгуу. Тэгвэл та бүхэн Европт хамгийн томд тооцогдох 40 сая гаруй хүн амтай зах зээлд нэвтрэх боломжтой болно” хэмээн Америкийн “The Wall Street Journal” сониноос зохион байгуулсан Гүйцэтгэх захирлын дээд хэмжээний онлайн уулзалтын үеэр Володимир Зеленский мэдэгдсэн.

Үүнээс өмнө, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон Киевт 500 сая ам.долларын эдийн засгийн нэмэлт тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн. Украины эдийн засгийг тогтворжуулах, цалин хөлс олгох, хүн амд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх зорилгоор эдгээр хөрөнгийг Киевт олгох юм.

Түүнчлэн, АНУ-аас Украинд үзүүлэх нэмэлт тусламж, тэр дундаа цэргийн тусламжийн хүрээнд 33 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхийг нэн даруй батлахыг Конгресст уриалаад байгаа юм.

Эх сурвалж: Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-04 12:34

"Гуй гуй гуй бас дахин гуй" барууны тавиул с�##�бадай.

Зочин
Зочин
2022-05-04 13:47

ЗЕЛЕНСКИЙ ӨӨРӨӨ СҮЙТГЭХЭД ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ДАА.ӨАРСДИЙГӨӨ БАС БӨМБӨГДСӨН ГЭЖ БАЙГАА . ХҮНИЙ ТУРХИРАЛТАНД ОРВОЛ АСАР ИХ ХОХИРОЛ АМСДАГИЙГ МЭДЭРЧ БАЙХ ШИГ БАЙНА ДАА.

Зочин
Зочин
2022-05-05 21:36

30 тэрбум долларын хохирол учирлаа гээд байсан чинь хэд дахин нуг�##�аад хаячихдаг овоо муу гар вэ

Холбоотой мэдээ

Back to top button