ДЭЛХИЙ

Элтон Жон дэлхий нийтийг Мариупольд туслахыг уриалав

Британийн дуучин Элтон Жон Украины Мариуполь хотод хүмүүнлэгийн коридор нээх хэрэгтэй гэдгийг дэлхий нийтэд сануулж, уриалга гаргалаа. Энэ талаар тэрбээр өөрийн “Твиттер” /Twttier/ хуудсандаа нийтэлжээ.

Элтон Жон: “245,000 гаруй украинчууд ХДХВ-ийн халдвартай амьдарч, олонхи нь гэр орноо орхиж, ойр дотны хүмүүсээсээ ч хагацаж эхэлсэн. Би Мариупольд очсон, тэнд одоо ч нэвтрэх эрх хязгаартай хэвээр байгаа нь зүрх сэтгэлийг минь шархлуулж байна. Хүний амь насыг аврахын тулд хүмүүнлэгийн тусламжийн иж бүрэн коридор хэрэгтэй”.  

Мариуполь хотын оршин суугчдыг олон хоногийн турш аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх боломж олдохгүй байна. Учир нь, нөхцөл байдал хүнд байгаа юм. Элтон Жон мөн дэлхийн нийт Украинд туслахын тулд тодорхой арга хэмжээ авч, олон тооны энгийн иргэдийн амийг аврахад туслахыг уриаллаа.

Дуучин Элтон Жон арав гаруй жилийн өмнө ХДХВ-ийн халдвартай 14 сартай украин хүүг үрчлэн авах хүслийнхээ дагуу Мариуполь хотод очиж байжээ. Гэсэн хэдий ч, хууль тогтоомжийн дагуу тэрбээр украин хүүг үрчлэх боломж олдоогүй аж.

Элтон Жон бол нийгмийн тулгамдсан асуудалтай тууштай тэмцэгч ба тэрбээр ДОХ-ын халдварын эсрэг идэвхтэй тэмцдэг. 1992 онд тэрбээр өөрийн нэрээр тусгай сан байгуулж, энэ бүх хугацаанд 375 сая ам.доллар цуглуулаад байгаа юм.

Энэ удаад Элтон Жон Украиныг идэвхтэй дэмжиж, “Украины төлөө” гэх кампанит ажилд оролцсон.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button