ДЭЛХИЙЭнтертайнмент

BTS хамтлагийг цэргийн албанаас чөлөөлөх ЗГ-ын санал нь шүүмжлэл дагуулж эхэллээ

Өмнөд Солонгосын Засгийн газар “BTS“ K-поп хамтлагийнхнийг хугацаат цэргийн алба хаахаас чөлөөлөх хүсэлтийг парламентдаа өргөн барьсан байна. Тодруулбал, Соёлын сайд Хван Хи лхагва гараг /2022.05.04/-т ийм санал гаргасан. Тэрбээр мэдэгдэхдээ, “BTS хамтлаг цэргийн алба хаах нь үндэсний хэмжээний хохирол” хэмээсэн юм.

Сайдын үзэж байгаагаар, урлаг соёлынхны ачаар улс үндэстний нэр хүнд, ур чадвар нь оргил үедээ хүрсэн тэр үед тэднийг цэргийн алба хаах ёстой гэсэн үүргийнх нь хүрээнд цэрэгт татах нь хүн төрөлхтөн соёлын хохирол амсана хэмээн онцоллоо.

2020 онд “BTS” хамтлаг 1963 оноос хойш англи хэл дээрх “Dynamite” дуугаараа “Billboard Hot 100” чартыг тэргүүлсэн Азийн анхны хамтлаг болсон. Хван Хи сайдын уриалснаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулахгүй тохиолдолд тус хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин энэ оны сүүлчээр цэрэгт татагдах аж.

Өмнөд солонгосчуудын хувьд “BTS” хамтлагийн гаргасан ололт, амжилтуудыг сайшааж, дэмжиж байгаа ч тэгш бус байдал, эрх ямба эдэлж байна гэх шүүмжлэлийг дагуулах боллоо.

Өмнөд Солонгостой энхийн гэрээ байгуулаагүй, дэлхийн хамгийн том армийн нэг болох Умард Солонгосын дайралт, дайсагналцлаас улс орноо хамгаалахын тулд Өмнөд Солонгост 18-28 насны бүх эрэгтэй иргэд хоёр жил орчим цэргийн алба хаах ёстой хууль үйлчилсээр ирсэн.

Одоогийн хууль тогтоомжоор зарим нэг нэр төртэй элит тамирчид, сонгодог урлагийнхныг хугацаат цэргийн албаас чөлөөлөхийг зөвшөөрдөг боловч алдартай дуучид, хамтлагийнхан чөлөөлөгддөггүй аж.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eej
eej
2022-05-17 19:27

hden trbum $ olj irdg duuchdaa ceregt yavuulbal tr hemjeenii mungu n orj irhgui bhdaa

Холбоотой мэдээ

Back to top button