Нийгмийн

"Мэлхий гүнж" Орхон, Булган аймгийн багачуудтай уулзана

"Мэлхий гүнж" жүжиг Орхон, Булган аймагт тоглогдохоор болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 20-30-ны өдрүүдэд дээрх аймгуудад тоглохоор төлөвлөж байгаа аж. Харин тавдугаар сарын 30-аас зургадугаар сарын 10-ны хооронд Улаанбаатар хотод тоглогдоно.

Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд жүжгийн зохиолыг Я.Баяраа бичжээ. Харин ерөнхий найруулагчаар Никита Калмыков ажиллаж байна.

Энэхүү жүжиг нь "Орфей" театрын хоёр дахь бүтээл юм. Театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Г.ХАНТҮШИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x