Xinhua: МУ-ын Төв банк 2022 он гарсаар 3.8 тонн алт худалдан авчээ

Монгол Улсын Төв банк 2022 он гарсаар хуулийн этгээд, иргэдээс 3.8 тонн буюу 121 мянга гаруй унци алт худалдан авчээ. Энэ талаар зохицуулагч байгууллагын өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Энэ үзүүлэлт бол өмнөх оны мөн үеийнхээс 453 кг алтаар буурсан аж. “КОВИД-19”-ийн цар тахал болон Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Монгол Улсын гадаад валютын нөөц дөрөвдүгээр сарын дундуур 3.3 тэрбум ам.доллар болж, 2021 оны эцсийнхтэй харьцуулахад 1.2 тэрбум ам.доллароор буурсан хэмээн Монгол Улсын Төвбанк мэдээллээ.
Монгол Улсын Төв банк өнгөрсөн онд 20.9 тонн үнэт металл худалдан авч байсан ба 2022 онд 24 тонноос доошгүй алт худалдан авч, валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Алт худалдан авах нь Монгол Улсын Төв банкны алт, валютын нөөцийг нэмэгдүүлэх гол хэрэгслийн нэг юм.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.