ДЭЛХИЙ

Coinbase: Ойрын 10 жилд криптовалют хэрэглэгчдийн тоо нэг тэрбумаас давна

Америкийн криптоваюлтын чиглэлээр дагнасан “Coinbase” компанийн Гүйцэтгэх захирал Брайан Армстронг ирэх арван жилийн хугацаанд тэрбум гаруй хүн криптовалютыг ашиглана эсхүл турших болно гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, 10-20 жилийн дараа гэхэд крипто эдийн засаг ДНБ-ий чухал хэсэг болно хэмээн онцлов.

Брайан Армстронг

Одоогоор дэлхий даяар 200 сая гаруй хүн криптовалют хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ. Криптовалютын зах зээл тогтворгүй байгаа энэ үед “Coinbase”-ийн Гүйцэтгэх захирлын мэдэгдэл олны анхаарлыг татаж байгаа юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард биткойны үнэ 69,000 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн. Гэсэн ч, тэр цагаас хойш биткойны ханш огцом унасан. Тухайлбал, 2022 оноос хойш дэлхийд тэргүүлэгч криптовалют 17 хувиар унасан байна.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button