ДЭЛХИЙ

Туркийн инфляц бараг 70 хувьд хүрчээ

Туркийн жилийн инфляц дөрөвдүгээр сард бараг 70 хувьд хүрчээ. Энэ талаар  Туркийн Статистикийн Хүрээлэнгийн цахим хуудсанд мэдээлжээ.

Нэгдүгээр сард энэ үзүүлэлт 48.69 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард 69.97 хувь болтлоо өссөн байна. Үүний зэрэгцээ, сарын дүнгээр инфляц нь 9.19 хувиас 7.67 хувь болтлоо буурчээ.

Өмнө нь, тус улсын Төв банкны дарга Шахап Кавжиоглу мэдэгдэхдээ, Туркийн инфляц 2022 оны эцэс гэхэд 42.8 хувьд хүрч, өмнө нь таамаглаж байснаас бараг хоёр дахин өндөр үзүүлэттэй гарсан гэлээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бол эдийн засгийн өөр онолыг баримтлагч ба үндсэн хүүг бууруулах нь үнийн өсөлттэй тэмцэх боломжийг олгодог.

Сонирхуулахад, өнөөдөр /2022.05.06/ өглөө Английн Төв банк үндсэн хүүгээ 0.75 хувиас 1 хувь болгон өсгөснөө зарласан. Зохицуулагчийн мэдэгдэлд, 2022 оны инфляцын таамаглалыг 5.75 хувиас 10.25 хувь болгон өсгөсөн байна. Английн Төв банк 2023 оны хоёрдугаар улирал гэхэд үндсэн хүүг 2.5 хувьд хүргэхийг ч үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button