ДЭЛХИЙ

Киев хотын дарга: Тавдугаар сарын 8-9-нд Ялалтын баярыг тэмдэглэхгүй

Киев хотын дарга Виталий Кличко тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд тус хотод Ялалтын баярт зориулсан арга хэмжээ зохион байгуулахгүй хэмээн мэдэгдлээ.

“Тавдугаар сарын 8-9-ний хооронд Цэргийн командлал Киев болон түүний бүс нутагт хөл хорио тогтоох төлөвлөгөө хараахан гараагүй байна. Мөн эл өдрүүдэд нийслэлээс ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөгүй. Учир нь, дайны үеийн нөхцөлд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь хориотой гэдгийг сануулмаар байна. Хэрэв хэн нэгэн хүн цэцэг өргөхийг хүсвэл тухайн хүн үүнийг хувьдаа хийж болно” хэмээн Виталий Кличко “Telegram” сувагтаа нийтэлжээ.

Эдгээр өдрүүдэд гудамж талбайд эргүүл хамгаалалт, нийтийн хэв журмыг сахиулах ажлыг чанд сахина гэдгийг мөн онцоллоо.

Эх сурвалж: Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-08 19:39

Мэдээж.

Зочин
Зочин
2022-05-08 20:59

фашист Германы хөлд нухчин дарлагдаж байснаа мартаж. Бандерүүд аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button