УКРАИН: Канад улс батлан хамгаалахын салбарт нь 40 орчим сая ам.долларын тусламж олгоно

Канад улс Украинд 50 сая канад долларын буюу ойролцоогоор 41 сая орчим ам. долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багцаа зарлалаа. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн ажлын албанаас мэдээлээ.
Цэргийн тусламжийн шинэ багцад 18 нисгэгчгүй төхөөрөмж, M777 маркийн гаубицын сум, галт зэвсэг, сум зэрэг багтаж байгаа аж. Мөн 15 сая ам.долларын үнэ бүхий өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураглал багтсан байна.

Өмнөх үйл явдлыг дурдахад, тавдугаар сарын 8-ны ням гарагт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украинд айлчилсан. Канадын Ерөнхий сайд Оросын түрэмгийлэгчдийн гарт сүйтгэгдсэн Ирпен хотод зочилсон. Мөн айлчлалын үеэр тэрбээр Украины нийслэл Киев дэх дипломат төлөөлөгчийн газарт зочилж, Канадын төрийн далбааг мандуулсан нь Канадын ЭСЯ Киевт үйл ажиллагаагаа дахин эхлүүлснийг бататгалаа.
Жастин Трюдо түүнчлэн Киев хотноо Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй биечлэн уулзсан. Тэрбээр Украинд хийсэн айлчлалынхаа талаар тайлбар хийхдээ, Канад улс цаашид ч “Украинтай үргэлж мөр зэрэгцэн зогсож, дэмжинэ” гэдгээ амласан байна.
Эх сурвалж: Globalhappenings
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Enh taivan hurdan ireesei