СПОРТ

NBA: Никола Иокич улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо

Хойд Америкийн сагсан бөмбөгийн 2021-2022 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Серби улсын тамирчин "NBA"-ын Денвер наггетс багийн төвийн тоглогч Никола Иокич дахин тодорлоо. Тэрбээр энэ улиралд 74 тоглолтод оролцож 27.1 оноо 13.8 самбараас бөмбөг авалт 7.9 ашигтай дамжуулалт 56.6 хувьтай довтолгоогоо амжилттай гүйцэтгэсэн билээ.

Түүний  хувьд алдарт Шакил О’Нийлоос хойш анх удаа MVP болсон төвийн тоглогч болж байсан бөгөөд энэ жил мөн л ахин улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. (Шакил О’Нийл 1999-2000 он) Мөн "NBA"-ын сүүлийн дөрвөн жил ийнхүү гаднын легионэр тамирчид шилдэг тоглогчдын шагналыг хүртлээ.

2018-2019- Яаннис Антетокунмпо (Грек улсын тамирчин)

2019-2020- Яаннис Антетокунмпо (Грек улсын тамирчин)

2020-2021- Никола Иокич (Серби улсын тамирчин)

2021-2022- Никола Иокич (Серби улсын тамирчин)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button