ДЭЛХИЙ

БНСУ: Ерөнхийлөгч Юн Сок Ёль тангарагаа өргөлөө

Өмнөд Солонгос шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Сонгуульд ялалт байгуулсан Юн Сок Ёль БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангарагаа өнөөдөр орон нутгийн цагаар 11:00 /Монголын цагаар 10:00/ цагт өргөж, үүрэгт ажилдаа орсон талаар “YTN” агентлаг мэдээллээ.

Юн Сок Ёль БНСУ-ын Үндэсний Ассамблейн өмнөх талбайд хүрэлцэн ирж, тангарагаа өргөлөө.

Yoon Suk-yeol sworn in as new South Korea president

Тангараг өргөх ёслолд 40 мянга орчим зочид, төлөөлөгчид уригдсан хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолжээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 9-нд болж, "Ард түмний хүч" намаас нэр дэвшигч Юн Сок Ёль сонгогчдын 48,56 хувийн саналыг авч ялалт байгуулсан юм.

Юн Сок Ёль нь өдгөө 61 настай, хуульч, улстөрч мэргэжилтэй ба 2019-2021 онуудад тус улсын Еерөнхий прокуророор ажиллаж байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 13:00

bayar hurgey

Холбоотой мэдээ

Back to top button