ДЭЛХИЙ

Литвийн парламент ОХУ-ыг “террорист улс” хэмээн зарлалаа

Литвийн Сейм /парламент/ өчигдөр /2022.05.10/ Украинд явуулж буй түрэмгийлэлтэй холбогдуулан ОХУ-ыг “"терроризмыг дэмждэг, үйлддэг улс” хэмээн тодорхойлсон тогтоол баталжээ. Сеймийн гишүүд санал нэгтэйгээр буюу 128 саналаар тогтоолыг дэмжсэн байна.

Сеймийн гишүүд Оросын өөрсдийнх нь нэрлэж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г Украины ард түмнийг хоморголон устгаж /геноцид/ байна хэмээн буруутгаж байгаа юм. Тэд Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-т хандан Оросын Украины эсрэг явуулж буй үйлдлийг нухацтай шалгаж, дүгнэх тусгай эрүүгийн шүүх албыг байгуулахыг уриаллаа.

Түүнчлэн, ОХУ-ын удирдагчид, Засгийн газар болон бусад албан тушаалтнуудын халдашгүй эрхийг түдгэлзүүлэх ёстой хэмээн тогтоолдоо онцолжээ.

“Оросын Зэвсэгт хүчин санаатайгаар, системтэйгээр энгийн иргэдийн объектуудыг бөмбөгдөлтийнхөө бай болгож байгаа нь ОХУ терроризмыг дэмжиж, үйлдэж буй террорист улс” хэмээн баримт бичигт дурджээ.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-05-12 05:52

ОХУ БОЛ УЛС БИШ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ТОМ БҮЛЭГ ТЕРРОРИСТУУД ЮМ

ҮНЭН
ҮНЭН
2022-05-12 05:52

ОРОСЫГ НҮБ-ЭЭС ХАСАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button