СПОРТ
Ө.Батцэцэг олон улсын анхны тэмцээнээ шүүлээ

Монгол улсаас анх удаа ОУХБХ-ны төдийгүй АХБХ-ны Элит зэрэглэлтэй болсон эмэгтэй шүүгч Өнөржаргалын Батцэцэг өчигдөр замналынхаа олон улсын анхны тоглолтыг шүүлээ.

Тэрбээр Вьетнам улсад үргэлжилж буй Зүүн Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн АШТ-нд шүүгчээр томилогдсон юм.
Түүний ажилласан анхны олон улсын тоглолт өчигдөр 19:00 цагаас болсон талбайн эзэн Вьетнам болон Филиппин улсын шигшээ багийн тоглолт байв.

Ө.Батцэцэг тус тоглолтыг Австрали, Тайвань, Бутан улсын шүүгчидтэй хамт шүүлээ.
Тухайн тэмцээнийг шүүхээр томилогдсон шүүгчдээс хамгийн залуу Ө.Батцэцэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.