Австралид үер болж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Австрали тивд үер болж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж эхэллээ. Үүнийг тодруулбал, Квинсленд /Queensland/ муж үерийн гамшигт нэрвэгдсэн олон зуун оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхийг орон нтугийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Тус улсын эрх баригчид өнөөдөр /2022.05.13/ хэд хэдэн бүс нутгийн оршин суугчдыг бэлтгэлтэй байж, шаардлагатай тохиолдолд тэднийг нүүлгэн шилжүүлэхийг сануулсан арав гаруй анхааруулга өгсөн талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээллээ. Үерийн улмаас нэг хүн амиа алдаад байгаа аж.

Мөн өнөөдөр дахин их хэмжээний аадар бороо орж болзошгүй тул иргэдийн амь насанд аюултай үер усны аюул нүүрлэж, хөрсний гулгалт ч үүсэж болзошгүйг орон нутгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулжээ.
Ташрамд дурдахад, австраличууд тавдугаар сарын 21-нд болох цаг уурын өөрчлөлтийн гол асуудал болсон холбооны сонгуульд оролцож, саналаа өгнө.
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.