ДЭЛХИЙЭнтертайнмент

Адель Рич Полтой хамт 58 сая долларын үнэтэй шинэ байшингаа гайхуулав

Дуучин Адель амьдралынхаа талаар олон нийтийн сүлжээнд тун ч ховорхон тохиолдолд нийтэлдэг. Гэвч, Адель л дадлаа түр гээж, найз залуу Рич Полтойгоо хамтдаа авхуулсан гэрэл зургуудаасаа сошиал сүлжээнд хуваалцжээ.

Тэд болзож эхлээд жил орчим болж байгаа ч Адель хоёр дахь удаагаа л “Инстаграм” /Instagram/ дээрээ хамтдаа авхуулсан гэрэл зургуудаа оруулжээ.

Эхний зурагт Адель, Рич нар шинэхэн байшингийнхаа өмнө гартаа түлхүүрээ барьсан зургаа оруулжээ. Тэд өмнө нь жүжигчин Сильвестр Сталлонегийн эзэмшиж байсан “Беверли Хиллз” дэх харшийг 58 сая ам.доллароор худалдан авчээ.

Жүжигчин Сталлоне уг нь анх байшингаа 110 сая ам.доллароор худалдаанд гаргасан ч худалдан авагч ер олдоогүй удсан тул үнэ нь буусан аж.

Аделийн шинэ байшин найман унтлагын өрөө, усан бассейн, биеийн тамирын заал, саун, тэр ч байтугай агаар шүүх системтэй навчин тамхины өрөөтэй. Сонирхуулахад, Адель “Беверли Хиллз”-ийн ойролцоо өөр гурван ч байшин эзэмшдэг.

Урьд өмнө нь олны өмнө дэлгэж байгаагүй бусад гэрэл зургуудад Адель, Рич нар “Гэгээн Валентины өдөр”-өөр “McDonald's” сүлжээнд холлож, бас бейсболын тоглолтонд оролцож байгаа зургуудаа ч хуваалцжээ.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button