ДЭЛХИЙНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

Сэтгүүлч Мэтт Дорнан Аделийг “доромжилсон” тул ярилцлагыг орхин гарчээ

Австралийн телевизийн хөтлөгч, сэтгүүлч Мэтт Дорнан алдарт дуучин Аделийг “гутаан доромжилсон” тул Адель ярилцлагаа дуусгалгүй орхин явсан гэх мэдээлэл байна. Энэ талаар “Дэйли Мэйл” мэдээлэв.

Сэтгүүлч Дорнан уг нь Адельтай ярилцахаар хэрэг болгон Лондон хотод ирсэн аж. Ярилцлагынхаа үеэр сэтгүүлч Аделийн шинэхэн мэндэлсэн “30” нэртэй цомгийнх нь талаар нэг ч асуулт асуугаагүй байна.

Дараа нь дуучин өөрөө цомгийнх нь талаар сэтгүүлч ямар бодолтой байгаа талаар асуухад нь сэтгүүлч Дорнан Аделийн шинэ цомгийг огт сонсоогүй гэж хариулжээ.

Энэ хариултын дараа Адель сэтгүүлчийн үгэнд гомдож, ярилцлагаа дуусгалгүй орхин гарсан гэх мэдээлэл байна.

Олон жил уран бүтээлээ завсарласан дуучин Адель “30” нэртэй цоо шинэхэн цомгоо гаргасан. Аделийн ярилцлагыг  Австралийн 7-р суваг телевизээр цацах ёстой байсан. Тус телевиз алдарт дуучинтай хийсэн ярилцлагыг зохион байгуулахад нэг сая орчим ам.доллар зарцуулсан аж. “Дэйли Мэйл” сонинд мэдээлснээр, Мэтт Дорнан сэтгүүлчийг уг хэрэг явдлаас хойш хоёр долоо хоногийн хугацаатай ажлаас нь түр түдгэлзүүлжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button