Нийгмийн

NBA: Бостон, Баксыг хожиж, цувралын харьцаа 3:3 болж тэнцэв

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс Милуаки Бакс багуудын хоёрдугаар шатны зургаа дахь тоглолт болж 108:95 харьцаагаар Бостон Селтикс хожив.

Бакс цувралын тав дахь тоглолтод хожсоноороо 82% хувьтай дараагийн шатанд шалгардаг давуу талыг өөртөө аваад байсан хэдий ч бууж өгдөггүй Селтикс тоглолтын турш илүүрхэж ийнхүү цувралыг тэнцүүллээ.

Өнөөдрийн тоглолтод Селтиксээс Жэйсэн Тэйтум 46 оноо авч шилдэг тоглолтоо үзүүллээ. Харин  Милуаки Баксаас Яннис 44 оноо авсан хэдий ч баг нь хожигдол хүлээлээ.

Ингэснээр Бостон-Милуакигийн цуврал 3:3 харьцаатайгаар үргэлжилж байна. Дараагийн шатанд шалгарах сүүлчийн тоглолтыг хоёр багийн хөгжөөн дэмжигчид амьсгаа дараан хүлээх л үлдлээ.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-15 09:48

Ха ха хэзээний мэдээ вэ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button