ДЭЛХИЙЭнтертайнмент

Eurovision: Европын хамгийн алдартай наадамд Украины “Kalush Orchestra” хамтлаг түрүүлжээ

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос Европын орнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Eurovision” олон улсын дууны уралдааны ялагчаар Украины “Kalush Orchestra” хамтлагийн “Stefania” хэмээх үзүүлбэр тодорлоо. Тэмцээний эцсийн шалгаруулалт өчигдөр /2022.05.14/ Италийн Турин хотод болсон юм.

Тэмцээний шүүгчдийн болон үзэгчдийн санал хураалтаар Украины хамтлаг эцсийн шалгаруулалтад 631 оноо авсан байна.

Их Британиас Сэм Райдер эцсийн шалгаруулалтад 466 оноо авч, “Space Man” дуугаараа хоёрдугаар байрт шалгарчээ. Гуравдугаар байрыг Испанийн дуучин Шанель 459 оноогоор “SloMo” дуугаараа эзэлсэн байна.

Тэмцээний тусгай шүүгчдийн санал хураалтын дүнгээр нэгдүгээр байрт Их Британийн уран бүтээлж, хоёрдугаар байрт Шведийн дуучин шалгарчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн гуравдугаар байрыг харин Испанийн уран бүтээлчид өглөө. Шүүгчдийн санал хураалтын дүнг үзэгчдийн саналаар нэгтгэн дүгнэдэг уламжлалтай.

Украины хувьд хамгийн сүүлд 2016 онд ялагчаар тодорч байсан. Энэ жил ОХУ-ын хамтлаг, дуучдад Украины нөхцөл байдлын улмаас тэмцээнд оролцох эрх олгоогүй хассан байна.

Эл наадам нь 1956 оноос хойш жил бүр зохиогдсоор ирсэн ба 600 сая хүртэлх үзэгчтэй дэлхийн хамгийн алдартай арга хэмжээний нэг.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button