СПОРТ

NBA: Бостон Селтикс бүсийн финалд шалгарлаа

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс Милуаки Бакс багуудын хоёрдугаар шатны шийдвэрлэх долоо дахь тоглолт болж 109:81 харьцаагаар Бостон Селтикс хожив.

Бакс цувралын тав дахь тоглолтод хожсоноороо 82% хувьтай дараагийн шатанд шалгардаг давуу талыг өөртөө аваад байсан хэдий ч бууж өгдөггүй Селтикс хоёр тоглолт дарааллан хожив.

Энэхүү тоглолтод Селтиксээс Жэсон Тэйтум 23 оноо авсан бол Грант Уиллиамс 27 оноо авч багаа хожилд хөтөллөө. Харин  Милуаки Баксаас Яннис 25 оноо авсан хэдий ч баг нь хожигдол хүлээлээ.

Ингэснээр Бостон-Милуакигийн цуврал дуусч дараагийн шатанд Бостон үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button