Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар АТГ-аас шалгаж байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Улмаар түүний хамаарал бүхий оффисуудад АТГ-аас нэгжлэг хийсэн байна.
Х.Баттулгын хувьд Хөгжлийн банкны зээлтэй ямар байдлаар холбогддог талаар бид өмнө нь нийтлэл бэлтгэж байсан. Энд дарж уншина уу.
Тухайлбал, Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан ч өнөө хэр нь зээлээ төлөөгүй яваа 25 компанийн нэрийг олон нийтэд зарласны нэг нь "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК. Хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.
Ерөнхийлөгчийн гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь өмнө нь мөн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан түүхтэй. Энэ нь түүнийг ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий этгээд болохыг харуулж буй.
“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.
Улмаар прокуророос Ц.Ууганбаярыг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсний дагуу түүнийг цагдан хориод, шалгаж буй юм.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##�
Худлаа мэдээлэд