ДЭЛХИЙ

Финлянд, Швед улсыг НАТО-д элсэх саналд саад хийснээр Турк өөрөө хоригт орно

Хэрэв Турк улс Финлянд, Швед хоёрыг НАТО-гийн эвсэлд элсэхэд саад хийвэл эргээд НАТО-гийн гишүүнчлэлээс тусгаарлагдаж магадгүй болоод байна. Энэ талаар Европын Парламент дахь тэргүүлэгч Европын ардын намын дарга Манфред Вебер мэдэгдлээ. Тэрбээр эл албанд 2014 оноос хойш ажиллаж байгаа юм.

Манфред Вебер: “НАТО-гийн нэгдмэл байдалд эргэлзэж буй хэн бүхэн тус холбооноос тусгаарлагдах болно. Хэрэв Финлянд, Швед хоёр улс өөрсдөө эвсэлд элсэхийг хүсэж байгаа бол НАТО-гийн нэг хэсэг. Энэ нь эргэлзээгүй зүйл”.

Финлянд, Швед бол Скандинавын улс агаад НАТО-гийн эвсэлд орох нь хойшилсон объектив шалтгаан байхгүй гэдгийг Манфред Вебер онцлов.

Turkey's Erdogan says will not approve Sweden and Finland joining NATO | Al  Arabiya English

Тавдугаар сарын 15-ны эхээр Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинисте НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан талаар мэдэгдсэн. Үүнээс өмнө, Швед улс ч хөрш зэргэлдээ орших орны үлгэр жишээг дагах төлөвтэй байгаа талаар “Рёйтерз” /Reuters/ мэдээлж байсан.

Финлянд, Швед улсууд НАТО-д элсэж болзошгүй нөхцөл байдлын талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ, тус улсын эрх баригчид элсэх явцыг ажиглаж байгаа гээд, Скандинавын орнуудыг олон улсад зартай алан хядагчдын бүлэглэлүүдийг байрлуулдаг “хоноцын байшин” хэмээн үзэж, дээрх хоёр улсыг НАТО-д элсүүлэхэд эерэг зүйл харагдахгүй байна хэмээв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button