Нийгмийн

“Гэм зэм” жүжиг “Гэгээн муза-16” олон улсын наадамд өрсөлдөнө

"Гэм зэм" постдрамын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тодруулбал, зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд "Соёлын төв өргөө"-нд 19:00 цагаас тоглохоор болсон байна.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг зохиолч Я.Баяраа жүжгийн зохиол болгож, М.Батболд найруулсан юм.

Та бүхэн жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой. Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой.

"Гэм зэм" постдрамын жүжиг "ГЭГЭЭН МУЗА 16" олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултанд өрсөлдөх эрхтэй болж, 10 гэрчилгээ гардан авсан юм. Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болно.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийг танилцуулж байна.

  • "Шилдэг найруулагч" номинацид М.БАТБОЛД
  • "Шилдэг зохиолч" номинацид Я.БАЯРАА
  • "Шилдэг тайзны зураач" Л.БАТБИЛЭГ
  • "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид Д.ЛХАГВА
  • "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид Д.ГАНЦЭЦЭГ
  • "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ц.ТӨМӨРБААТАР
  • "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ш.ДОРЖСҮРЭН
  • "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид П.ЭРДЭНЭЗААН
  • "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Э.УУГАНБАЯР
  • "Шилдэг эмэгтэй туслах дүр" номинацид Г.ЗОЛЗАЯА

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button