Нийгмийн

С.Бямбацогт гишүүн баруун бүсийн ноолуурын үнийг тогтворжуулах санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун бүсэд ноолуурын үнийг тогтворжуулах асуудлаар ХХААХҮ-ийн сайдад санал хүргүүлжээ.

Тодруулбал, "Mалчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон ноолуурын үнэ баруун бүсэд хамгийн хямд байна. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч энэ байдал жил бүр давтагддаг учир Засгийн газар, ХХААХҮЯ баруун бүсэд ноолуурын үнийн зөрүүг багасгах талаар тусгайлсан бодлогын арга хэмжээ авах цаг нь болсон. Төвийн болон зүүн бүсээс хоёр дахин хямд байгаа ноолуурын үнийн зөрүү эргээд баруун бүсийн малчдын амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс үүнд төрийн зохицуулалт, засгийн залруулга зайлшгүй хэрэгтэй" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 12:56

Энэ мэддэгиймуу

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x