
Турк гаралтай Германы боксчин Муса Ямак Уганда улсын боксчин Хамза Вандератай хийсэн тулааны үеэр зүрхний шигдээсээр нас баржээ. Энэ талаар германы “Bild” агентлаг мэдээлэв.
Тулаан Гархинг хотод болж байсан ба 38 настай Муса Ямак тэмцээний гуравдугаар тойрог эхлэхээс өмнө гэнэт унасан байна. Эмч нар түүнд анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ. Үүний дараа боксын тэмцээнийг цуцласан байна.
Муса Ямак 2017 онд мэргэжлийн карьераа эхлүүлж, нийт найман тэмцээнд оролцож, найман ялалт байгуулж байсан тамирчин. Тэрээр Дэлхийн Боксын Холбооны /WBF/ бага жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан юм.
Эх сурвалж: Bild
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.