Нийгмийн

ФОТО: Монголдоо эргэн нутагшсан тахь сурагчдын бүтээлд

Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт таван тахийг анх зөөвөрлөн нутагшуулсан.

2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах гурав дахь үйл ажиллагаа эхэлсэн.

Ингэснээр “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэж хоёр ч зэрэглэл бууруулаад байгаа юм. Өдгөө тахийн тоо толгой өсөн, 900 гаруй болжээ.

Түүхт ойн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд уран сэтгэмж, гүйцэтгэлээр дамжуулан байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг хоёр сар гаруй хугацаанд зарлажээ. "Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт”  нэртэй гар зургийн уралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Хустай цогцолбор газар” төв ТББ, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хомын талын тахь ТББ, Олон улсын тахь групп нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулжээ.

Уралдаанд ирсэн 200 гаруй бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд дэлгэсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x