ДЭЛХИЙ

Билл Гейтс сармагчны цэцэг өвчний талаар “зөгнөж”, даван туулах аргыг сануулж байв

Тэрбумтан, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс тун ойрын ирээдүйд хүн төрөлхтнийг коронавирусийн цар тахлаас ч аймшигтай, илүү хор хөнөөлтэй шинэ аюул нүүрлэнэ гэж нэг бус удаа анхааруулж байв.

Билл Гейтс янз бүрийн тахлын талаар олон удаа ярьж байсан. Тэрбээр саяхан хэлэхдээ, “КОВИД-19” тахлын тархалт буурч байна, өвчний хүнд хэлбэр, нас баралт буурч, дэлхийн хүн амын ихэнх нь аль хэдийн дархлаатай болсон. Мөн  вакцинжуулалт хүн төрөлхтнийг аврах ба чухамхүү вакцины ачаар нийгмийн дархлаа идэвхтэй дэлгэрч байгаа гэдэгт тэр итгэлтэй байна гэсэн юм.

Гэвч, Билл Гейтс ковид бүрмөсөн алга болсон ч удахгүй өөр өвчин гарч ирнэ гэж урьдчилан таамаглаж хэлсэн нь сармагчны цэцэг өвчний тархалтыг хэлж байжээ. Түүний анхааруулснаар, халдвар авсан олон арван мянган хүн маш хүнд үеийг туулах ба гурван хүн тутмын нэг нь эл өвчнөөр нас барна гэсэн юм.

Гэвч, энэ бол зөвхөн түүний таамаг төдий тоо гэдгийг энд сануулах нь зүйтэй.

Хэрэв бид Билл Гейтсийн эл хувилбарт итгэвэл бүх зүйл нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлаас эхлэх аж. Учир нь, аймшигт вирусийг дэлхийн янз бүрийн хэсэгт тараах хүмүүс чухамхүү энэ хоёр газарт л цуглардаг. Коронавируст тахлын давлагаа багасаж, улс орнууд хил гаалиа аажмаар нээж эхэлсэн. Удаан хугацаанд хөл хорионд байсан дэлхий аялал зугаалгандаа аль хэдийн ороод байна.  

Билл Гейтс: “Дараагийн тахал өвчинд бэлэн байхын тулд тийм ч их зардал мөнгө орохгүй. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй адил зүйл биш. Хэрэв бид ухаалаг байвал дараагийн удаад тахал өвчнийг хамаагүй эрт даван туулах болно”.

Энэ бол түүний 2021 онд хэлж байсан үгс. Тухайн үед тэрбээр эмч нарын шуурхай хариу арга хэмжээ, ард иргэдийн дуулгавартай байдал, мөн шаардлагатай бүх вакциныг боловсруулж, нэвтрүүлэх ёстойг сануулж байв.

Билл Гейтсийн “зөгнөл” үнэхээр биеллээ олов уу гэлтэй янз бүрийн улс оронд сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол өдөр бүр бүртгэгдэх боллоо. Хамгийн аюултай орнуудын тоонд Австрали, Франц, Португал, Их Британи, Швед, Бельги, Итали, Испани, Канад гэх орнууд багтаж байна. Тэнд тохиолдол болгон нь Африк тивд зорчсон хүмүүс байгаа юм.

Ерөнхийдөө сармагчны цэцэг өвчин нь агаар дуслын замаар халдварладаг нэн ховор халдварт өвчин. Халдварын эхний шинж тэмдгүүд 6-13 хоногийн дараа илрэх ба халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, дотор муухайрах, тууралт гарч байнга загатнах гэсэн шинж тэмдэг илэрнэ. Өвчлөл ихэвчлэн хоёроос гурван долоо хоногийн дотор алга болдог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчнийг эдгээх эм бэлдмэлүүд бэлэн болсон, тодруулбал 13 сая тун вакцин аль хэдийн бэлэн байгаа гэх. Гэвч, боловсруулсан гэгдэх тэдгээр вакцин нь сармагчны цэцэг өвчнийг бүрэн эмчилнэ гэсэн ямар ч баталгаа одоогоор байхгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x