ДЭЛХИЙ

Мексикт 58 жилийн турш сураггүй алга болсон хүмүүсийн тоо 100 мянгаас давжээ

Мексикт 58 жилийн турш сураггүй алга болсон хүмүүсийн тоо 100 мянгаас давжээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мексикийн сураггүй алга болсон хүмүүсийн улсын бүртгэлд үндэслэн гаргажээ.

Мэдээлэлд дурдсанаар, Мексикийн эрх баригчид тэдгээр сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаанд хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгаа хэмээн буруутгагдаж байгаа аж.

Тус улсын хуулиар бол Мексикт хүмүүс сураггүй алга болоход гэмт хэргийн бүлэглэлүүд болон Засгийн газар нь хоёул хариуцлага хүлээдэг аж.

Өөр нэг мэдээлэл бол 1964 оноос өнөөг хүртэлх хугацаанд тус улсад 4000 гаруй ямар ч таних тэмдэггүй булшнууд олдсон.

Тэдгээр сураггүй болсон /100,023/ хүмүүсийн 24,700 гаруй нь эмэгтэйчүүд, 74,700 гаруй нь эрэгтэйчүүд байгаа ба 516 хүний хүйс тодорхойгүй байгаа юм.

Зөвхөн сүүлийн хоёр жилийн дотор энэ тоо даруй 20 мянга гаруй хүнээр дахин нэмэгдэж, иргэдийн зүгээс эрх баригчдыг эрэн сурвалжлах, аврах системийг яаралтай сайжруулах шаардлагатай гэсэн уриалга хүргүүлжээ.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button