ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

АНАГААХ УХААН: Хорт хавдрыг ялах мөч ойрхон ирлээ

Эрдэмтдийн шинээр боловсруулсан хорт хавдрын эсийг устгах эм нь хорт хавдрын эсийг устгаад зогсохгүй шинээр үүсэхээс сэргийлж чадна хэмээн мэдэгдлээ.

Эмнэлзүйн туршилтын хүрээнд дэлхийн хэмжээнд анх удаа хорт хавдартай өвчтөнд хорт хавдрыг устгах туршилтын вирус тарьсан байна. Туршилт амжилттай болбол анагаах ухаан хорт хавдартай тэмцэх шинэ хэрэгсэл гаргаж авснаа албан ёсоор зарлах юм.

Туршилтын эм нь CF33-hNIS буюу “Vaxinia” нэршилтэй. Энэ нь генетикийн хувьд өөрчлөгдсөн вирус.

CF33-hNIS нь хорт хавдрын эсэд нэвтэрч, өөрийгөө хуулбарлаж үржүүлдэг. Халдвар авсан эс нь олон мянган шинэ вирусийн тоосонцорыг ялгаруулж, улмаар дархлааны системийг ойр орчмын хорт хавдрын эсүүд рүү дамжуулдаг. Амьтанд хийсэн туршилт судалгаагаар дээрх эм нь хүний ​​дархлааны системийг ашиглан хорт хавдрын эсийг олж устгадаг аж. Саяхныг хүртэлх хугацаанд хүн дээр ​​туршилт хийгээгүй байсан юм.

АНУ-ын Лос-Анжелес хотын “City of Hope” гэх судалгааны төв болон Австралийн биотехнологийн “Imugene” компанийн эрдэмтдийн баг хамтран ийнхүү хүн дээр анхны эмнэлзүйн туршилтаа эхлүүлснээ албан ёсоор зарлав.

Туршилтын эхний үе шатанд үсэрхийлсэн эсхүл том хэмжээний хавдартай 100 хүртэлх өвчтөн оролцох боломжтой аж. Туршилт судалгаанд өмнө нь хамгийн багадаа стандарт хоёр курс эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд хамрагдаж байжээ.

Судлаачид эмийн гаж нөлөөний илрэлийг хянаж, тэдгээрийн давтамж, үүсэх хүндрэл зэргийг бүртгэх юм. Эрдэмтэд эмчилгээ үр дүнтэй эсэхийг шалгахын өмнө тунг нэмэгдүүлж, улмаар эмийг чадварыг туршина.

Эх сурвалж: Sciencealert

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:12

Ашгүй дээ, яасан сайхан мэдээ вэ.

Холбоотой мэдээ

Back to top button