ДЭЛХИЙ

Их Британид сармагчны цэцэг өвчний халдварын 36 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Их Британид сармагчны цэцэг өвчний халдварын батлагдсан тохиолдлын тоо нийт 56 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.

Баасан гарагаас хойш тус улсын эрх баригчид халдварын 20 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлснээс хойш энэ тоо бараг гурав дахин нэмэгджээ.

Өчигдөр /2022.05.23/ Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг халдвартэй хүмүүстэй хавьтсан хүмүүсийг 21 хоногийн турш тусгаарлахыг зөвлөж, тэдэнд болон эмч нарт “Имванекс” /Imvanex/ цэцэг өвчний вакцин хийлгэхийг зөвлөсөн байна. ДЭМБ-ын мэдээлснээр, салхин цэцэг өвчний эсрэг дээрх вакцин нь 85 хувийн үр дүнтэй гэж мэдээлэв. Харин өмнө нь дээрх вакциныг хийлгэж байсан хүмүүс сармагчны цэцэг өвчний халдвар авах нь хөнгөн байдаг гэсэн юм.

Их Британийн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Сажид Жавид өнгөрсөн долоо хоногт Их Британид ихэнх өвчтөнүүдэд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн гэв. Мөн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сармагчны цэцэг өвчний халдвар авсан өвчтөнүүдийн дунд бага насны хүүхэд байгаа гээд түүнийг эрчимт эмчилгээнд оруулсан аж. Гэсэн ч, эл мэдээлэл үнэн болохыг албаныхан батлахаас татгалзаж, хувь хүний ​мэдээлэл өгөх боломжгүй гэж онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button