Ц.Отгонбаяр: "Жаргана аа" дууныхаа клипийг хийхийн тулд фитнест хоёр жил тасралтгүй явсан

Ард түмний зохиолын дуучдын дууны чадавх, клипний хийц зэрэгт өгөх үнэлэмж муудаж буй гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнгөрсөн хэд хоногт цахим орчинд Ц.Отгонбаатарын “Жаргана аа” хэмээх дуу олон түмнийг байлдан дагуулаад байгаа юм. Тэгвэл хэзээнээс эхэлж уран бүтээл туурвих болсон болон түүний дууны бусдаас ялгарах онцлог, өөрийгөө хэрхэн бүтээж яваа талаар ярилцлаа.
-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Цэрэндоржийн Отгонбаяр гэдэг. Одоо хорин таван настай. Дуурийн дуулаач, фитнессийн багш мэргэжилтэй залуу байна.
-Таны сүүлд хийсэн “Жаргана аа” дуу цахим орчинд тэсрэлт болж байна. Тухайн уран бүтээлийн бусдаас ялгарах онцлог нь юу байв?
-Мэдээж ямар нэгэн уран бүтээл хийхэд маш их хөдөлмөр зарцуулах шаардлагатай болдог. Фитнессийн багш хийхийн хажуугаар уран бүтээлээ орхихгүй хэмээн ажиллаж байгаа. Анх фитнессээр хичээллэж эхлэхдээ уран бүтээлдээ ашиглана гэж боддог байсан бол одоо ард түмэндээ, соёл урлагийн салбарынхандаа эрүүл амьдрах нэг хэлэмж болж өгч байна гэж боддог. Зохиолын дуу гэхээр л нийтлэг, баригдмал нэгдсэн ойлголттой байж болохгүй. Уран бүтээлийн гоо сайхан, бусдад хүргэж байгаа сайн сайхан зүйл нь тусдаа. Тиймээс Ерөөлч Б.Сүхээ ахтай ярилцаж байгаад дандаа сайн сайхныг ерөөсөн үгтэй, монгол эр хүний дүрийг илэрхийлсэн клиптэй уран бүтээл хийсэн. Гэхдээ зөвхөн энэ уран бүтээлийг хийгээд ханахгүй. Харин ч хийсэн дуу болгоноосоо алдаа, оноогоо дэнслээд цааш цаашдаа улам л илүү болгохыг зорьж байна.
-Өөрөө дуугаа бүтээгээд клипнийхээ дүрд тоглосон нь анхаарал татлаа. Энэхүү клипийг хийх гэж хэр хугацааг зарцуулав?
-Бусад мэргэжлийн тамирчид шиг бие хаа маань хөгжөөгүй ч гэсэн хөдөлмөрлөсөөр л байна. Оюутан цагаасаа эхэлж биеийн хөгжил, эрүүл амьдралын хэв маягт шилжин, фитнессээр хичээллэж эхэлсэн ч гэсэн яг энэ клипээ хийх гэж гурван жил тасралтгүй хоолны дэглэм барьж, бэлтгэл сургуулилтаа хийсэн. Манай уран бүтээлийн багийнхан ч гэсэн үнэхээр хэлэхийн аргагүй хичээл зүтгэлтэй хүмүүс.
-Түрүүнд та “Монгол эр хүн” гэлээ. Таныхаар Монгол эр хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
-Монгол эр хүн гэхээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн хэвшсэн нэг ойлголтыг хэлж болохгүй. Монгол эр хүн гадаад төрхөөрөө тийм байх ёстой гэсэн ойлголт ч байхгүй. Харин хүн бүхэн хэлсэндээ хүрдэг, ёс жудагтай, хүн чанартай байхад жинхэнэ утга учир нь оршин байдаг гэж би ойлгодог.

-25 настай залуу хувийн бизнестэй хажуугаар нь уран бүтээл хийгээд явж байна гэхээр их л цаг хугацаа хөдөлмөр шаардаж байгаа байх даа?
-Иймхэн зүйл хийчхээд өөрийгөө магтаж, цээжээ дэлдэж болохгүй. Харин ч цаашдаа арилжаа хийх, дэлхийн зах зээлээс худалдаа хийх гээд суралцаж байгаа. Мэдээж ажил мэргэжлийн хувьд өглөө гараад л орой орж ирэх ч юм уу хөдөлмөр хөлс шингээх ёстой зүйлс зөндөө л гарч ирнэ.
-Дуулах, фитнессээр хичээллэхээс гадна өөр ямар хоббитой вэ?
-Том том бөхчүүдийг бодвол миний барилдана гэж юу байх вэ. Гэхдээ сүүлийн үед ноцолдох дуртай болсон. Бас л суралцаж байгаа гэж ойлгож болно. Мөн чөлөөт цагаараа сагс тоглох их дуртай. Харин ойрд цаг зав жаахан тааруухан байгаа болохоор тоглож чадахгүй л байна.
-Цааш цаашдаа ямар уран бүтээл гаргахаар төлөвлөж байна?
-Өнгөрсөн 2021 онд болох байсан АХ-ын 100 жилийн ойд зориулан “Монгол бөх” хэмээх дуу бүтээсэн ч цацаж амжаагүй. Одоо энэ жил түүнийгээ цацна. Мөн "Ерөөлч" Б.Сүхээ ахтайгаа нийлэн өөр хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байгаа. Цааш цаашдаа сонсогчидтойгоо өөр олон уран бүтээлээрээ уулзаад явах биз ээ.
-Сонсогч, уншигчиддаа хандаж үг хэлээч?
-Хамгийн гол нь эрүүл амьдрах шүү дээ. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд долоо хоногтоо нэг, хоёр удаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийгээрэй. Эрүүл байхад бусад зүйл аяндаа болоод л явчихна. Залуустаа хүсэл мөрөөдөлтэй байгаарай хэмээн хэлье. Мөн бүгдийнх нь амьдралд аз жаргалыг хүсэн ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрч гоё хоолойтой з�##�уу шүү
Ховордсон хоолойтой зохиолын түрлэг үеийн з�##�уу гарч ирж байгаад баяртай байна
тууштай юм аа, зорилогоо тодорхойлоод хичээсэн байна ш дээ
Зохиолын дууны ард үргэлж монголын минь уламжл�##� наандаж дээл хувьцас минь явж байдаг ихэнхдээ тиймээс нарийн мэдрэмжтэй байгааарай з�##�уу минь
авьяастай Хээгүй монгол