Нийгмийн

NBA: "Бостон Селтикс" "Майами Хит"-ийг хожиж цувралын харьцаа 3:2 боллоо

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолт "Бостон Селтикс" "Майами Хит"  багуудын хооронд өрнөж 93:80 харьцаагаар Бостон Селтикс хожив.

Энэхүү тоглолтод Селтиксээс Жэсон Тэйтум 22 оноо авсан бол Жейлен Браун 25 оноо, Ал Хорфорд 16 оноо авч багтаа тус хүргэв. Харин Майами Хитээс Бам Адебайо 18 оноо, Гейб Винсент 15 оноо тус тус авлаа.

Нэмж хэлэхэд Жейсон Тэйтум плэйоффын түүхэн дэх хамгийн залуудаа 1500 оноо авсан хоёр дахь тоглогч юм. Түүнээс залуудаа плэйоффд 1500 оноо авч чадсан тоглогч нь Коби Брайнт болж байв.

Харин өмнөх тоглолтод Майми Хит плэйоффын түүүхэн дэхь олон сөрөг амжилтыг тогтоосон юм. Тодруулбал гаарааны тоглогч, сэлгээний тоглогч гэж оноог тусад нь бүртгэж эхэлснээс хойш /1970-71 улирал/ плэйоффын тоглолтод бүх гарааны тоглогчдын авсан нийт оноо сэлгээний нэг тоглогчийнхоос бага байсан анхны тохиолдол болсон юм. Мөн Майами Хит нэгдүгээр үеийн 03:22 минут хүртэл довтолгоо амжилттай болгож чадаагүй нь сүүлийн 25 жилийн хугацаанд плэйоффын тоглолтын хамгийн удаан довтолгоо амжилттай болгож чадаагүй сөрөг рекордыг тогтоосон.

Инхүү хоёр багийн цувралын харьцаа 2:2 болж тэнцлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button