ВИДЕО КОНТЕНТ

12 кинонд тоглосон 13 настай Г.Тэнүүн-Эрдэнэ

Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ. 13 настай. Түүний анхны тоглосон уран дэлгэцийн уран бүтээл нь "Гэрлэн дохио" хэмээх олон ангит инээдмийн кино. Үүний дараа "Илд цэцэг", "Бүсгүйчүүд хайрыг хүснэ", "Солиот эх", "Гэрч", "Хэвтрийн хүн", "Нэхүүл" тэргүүтэй кинонд тоглосон. Харин одоо найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “Тэгри чину” хэмээх олон ангит киноны Хавтайн дүрээр үзэгч түмэнтэйгээ уулзаж байгаа юм.

Энэхүү киноны нээлт тавдугаар сарын 25-ны өдөр боллоо. Бид түүнийг нэгдүгээр ангиа үзээд гарч ирэх мөчид сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Тэрбээр, "Хавтай бол миний 12 дахь дүр. Ковидоос шалтгаалаад тоглосон зарим уран бүтээл маань дэлгэцнээ цацагдаагүй. Удахгүй гарч эхлэх байх. Эл уран бүтээл өмнө нь ажиллаж байсан уран бүтээлүүдээс хийсвэр гэдгээрээ онцлогтой байлаа. Мэдээж хүндрэл бэрхшээл байсан. Зураг авалт болох Хорьдол Сарьдагт дөнгөж очоод анхны сценээ чонотой авахуулсан. Жаахан хүндрэлтэй байсан. Тус чоныг сургасан амьтан сурагчид зураг авалтын талбай дээр байсан болохоор айх айдас маань багассан.

Маш олон хүнтэй удаан хугацаагаар, сүлжээ ч үгүй газар байж үзсэн. Эхний 1-2 сар бол гайгүй байсан. Сүүлдээ хийх юм олдохгүй. Тэгээд аав, ээжийгээ санаж эхэлдэг юм билээ. С.Ариунбямба найруулагчтай нэг гэрт байрлаж байсан. Тэр ч утгаараа урд орой нь намайг шалгаж үзээд “Ингэж яваад үз” гэх мэтээр зөвлөгөө өгдөг байсан. С.Ариунбямба ахын өгсөн зөвлөгөө бол хамгийн үнэтэй.

Бид өнөөдөр киноныхоо эхний ангийг том дэлгэцээр үзлээ. Үнэхээр гоё байна. Үйл явдлыг нь мэдэж байгаа хэр нь ээ л гоё санагдаад байх юм” хэмээсэн юм.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-27 11:55

yamar mundag huuhed ve

zochin
zochin
2022-05-27 13:26

Olon saixan kinond olon du buteesen enexuu tsovoo sergelen xuud uran buteeliin undur amjilt xusie

Холбоотой мэдээ

Back to top button