ДЭЛХИЙ

Бразиль: Үерийн улмаас 30 гаруй хүн амиа алджээ

Бразилийн Пернамбуко, Алагоас мужуудад баасан, бямба гарагуудад ширүүн бороо орж, үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэж, 30 гаруй хүн нас баржээ.

Хамгийн багадаа 35 хүн нас барсан талаар “The Guardian” агентлаг мэдээлжээ. Харин “Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, хамгийн багадаа 31 хүн нас барсны 29 нь Пернамбуко мужид хөрсний гулгалтанд өртөж, хоёр иргэн Алагоас мужид голд урсаж амиа алджээ.

Пернамбуко мужийн мянга гаруй оршин суугч үерийн улмаас гэр орноо орхихоос өөр аргагүй болсон талаар орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button