Нийгмийн

Манай улс жилд тамхинд 875 тэрбумыг зарцуулж байна

Дэлхийд жил бүр 4,5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна. 1.1 тэр бум тамхины хэрэглээтэй хүмүүс байгаа нь цар тахлын хэмжээнд байгааг харуулсан хэвээр байна.

Дэлхийн 135 гаруй орноос 63 оронд 13-15 насны хүүхдүүдийн тамхины хэрэглээ нэмэгдэж хууль эрх зүйн орчин сул байгаа орнуудад чиглэсэн тамхины үйлдвэрийн аргууд өөрчлөгдөн зах зээлд өмнө ашиглагдаж байгаагүй шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр дэлхийн ахиц дэвшилд саад болж байна. 2019 онд дэлхий даяар 8,67 сая гаруй хүн нас барсны 6,53 сая нь эрэгтэй, 2,14 сая нь эмэгтэйчүүд эзэлж байна. Нас баралтын тал хувь нь Хүний хөгжлийн индекс  (ХХИ) өндөр оноотой  орнуудад тохиолдсон байна. Үүнээс харахад  өнөөдөр тамхины хэрэглээ илүүтэй байгаа  ХХИ багатай орнуудад нас баралт ирэх жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байна. Мөн эмэгтэйчүүд, түүний дотор өсвөр насны охидын тамхины хэрэглээ ихсэх хандлагатай байна. Монгол улсын хувьд тамхины хэрэглээ өндөр улс орны тоонд орж 2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд насанд хүрэгчдийн 24.2%  нь эрэгтэйчүүдийн 43.7%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татдаг. 13-15 насны сурагчдын 14% нь тамхи татаж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна. Мөн түүнчилэн манай улс батлан хамгаалах салбартаа 275 тэрбум төгрөгийг жилд зарцуулж байхад тамхинаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх дарамт түүнээс 3.5 дахин их буюу 875 тэрбум төгрөгийг зарцуулж байна гэсэн тооцоолол гарсан нь асар өндөр зардал болохыг харуулж байна. 

Энэ жил Дэлхийн тамхигүй өдрийг  “Тамхи бидний хүрээлэн буй орчинд аюул учруулж байна”  гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна. Тамхи тариалах, үйлдвэрлэх, ашиглах нь  ус, хөрс, далайн эрэг, хотын гудамж талбайг химийн бодис, хог хаягдал, тамхины иш, тэр дундаа хуванцар, электрон тамхины хог хаягдлаар хордуулсаар байна. Тогтвортой байдлын санаачилгад хандивлах, өөрсдийн гаргасан байгаль орчны стандартыг тайлагнах замаар бүтээгдэхүүнээ ногооноор угаах, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах гэсэн тамхины салбарын  оролдлогод автахгүй байхыг сануулж байна.

  • Тамхи тариалалтад зориулж  жил бүр 200 000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.
  • 84 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг.
  • 4.5 их наяд тамхины иш хог болон үлдэж газрын хөрсөнд 10 жил задралгүй үлдэж 7000 гаруй хорт бодис газрын хөрсөнд шингэдэг.

Тамхины үйлдвэрлэл байгаль орчныг сүйтгэж ашиг олж байгаа тул байгаль орчныг сүйтгэсэнд хариуцлага тооцож, хог хаягдал, хохирлыг барагдуулах, зардлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Тамхи, тамхины хог хаягдал бүр бидний оршин тогтнох нөөцийг барагдуулж 3 төрлийн хүлэмжийн хий ялгаруулж агаарыг бохирдуулж байна.
Бүх төрлийн тамхи эрүүл мэнд болон байгаль орчинд хортой.
БҮХ төрлийн тамхинаас татгалзаж эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button