ДЭЛХИЙЭнтертайнмент

Эммануэль Макрон Английн хатан хаанд морь бэлэглэнэ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Английн хатан хаан II Елизаветад хаан ширээнд заларсны 70 жилийн ойг нь тохиолдуулан морь бэлэглэхээр болсон талаар “Daily Mail” мэдээллээ.

Бэлгэнд өгөх морь нь долоон настай Фабуле де Мокур гэх нэртэй ба бие галбир, дэгжин байдлаараа франц адууны үлгэр жишээ үүлдэр гэдгийг эх сурвалж онцолжээ. Мөн Макрон Хатан хаанд эмээл, хазаар, сэлэм бэлэглэх аж.

Макрон өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-нд Парис хотноо Их Британийн Элчин сайд Менна Роулингзийн хамт олон арга хэмжээ зохион байгуулна.

Их Британийн оршин суугчид Хатан хааны “Алтан ой”-д зориулан 16 мянга орчим баярын арга хэмжээ, үдэшлэг наадам зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button