ДЭЛХИЙ

Интерпол: Украины тусламжийн зэвсэг гэмт хэрэгтнүүдийн гарт орж байна

Украинд нийлүүлж буй зэр зэвсгийн нэлээд хэсэг нь гэмт хэрэгтнүүдийн гарт орж байж болзошгүй хэмээн Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага /Интерпол/-ын тэргүүн Юрген Шток мэдэгдлээ.

“Дайны үед зэвсгийн эрэлт ихтэй байна. Харин дайн дууссаны дараа тэдгээр зэвсгүүд хууль бус эргэлтэд орох нь мэдээж” хэмээн Юрген Шток Парист хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

Түүний хэлснээр, гэмт хэргийн бүлэглэлүүд зэвсэг, тэр тусмаа хүнд зэвсгийг хэрхэн олж авах талаар аль хэдийн бодож эхэлсэн. Түүнчлэн, Штокын хэлснээр гэмт хэргийн бүлэглэлүүд тусламжийн тэдгээр зэвсгийг тив даяар солилцох болно.

Юрген Шток хэлэхдээ, Украинд зэвсэг нийлүүлж буй орнуудыг дэлхийн эрүүгийн зах зээлд зэвсэг худалдах талаарх мэдээллүүдээ зөвхөн Интерполын мэдээллийн санг ашиглан авахыг уриаллаа.

Дэлхийн 20 орон Украинд цэргийн тусламж үзүүлэх шинэ багцаа зарласан талаар тавдугаар сарын 23-нд Пентагоны тэргүүн Ллойд Остин албан ёсоор мэдэгдсэн.

Европын Цагдаагийн Агентлаг /Европол/ ч өмнө нь дээрхийн нэгэн адил санаа зовж, түгшиж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс, тусламжийн зэвсгийг гэмт хэрэгтнүүдийн гарт орохоос урьдчилан сэргийлэхийн тулд тус байгууллага олон улсын шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button